Хүндийн өргөлтийн тамирчин ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг Риогийн дэвжээнд өчигдөр өрсөлдөж наймдугаар байр эзэллээ. Тэрээр огцом өргөлтөөр 106кг, түлхэлттэй өргөлтөөр 131кг өргөж нийлбэр дүнгээр 237кг өргөж 8-р байрт орлоо.
Энэ бол Монголыг хүндийн өргөлтийн олимпийн наадамд үзүүлсэн хамгийн өндөр амжилт юм.М.Анхцэцэг 18-хан насандаа анхны олимпдоо оролцож бага зэрэг туршлага дутсан бололтой. Бэлтгэл дээр байдаг үеийнх шигээ өргөсөн бол хүрэл медаль авах хэмжээнд байлаа. Гэсэн хэдий ч Анхцэцэг маань Монголын Хүндийн өргөлтийн амжилтыг алхам алхамаар урагшлуулсаар байна. Баяр хүргэе
