Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд олон улсын банкируудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад “GE Capital” группыг үүсгэн байгуулагч Ким Тэннер, Soros and Electrum-ийн өмчийн стратегич Хэнри Парк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар нар оролцов. Уулзалтаар Банк санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаагаа өргөжүүлж, Улаанбаатар хоттой хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаа талаар санал солилцов.
“GE Capital” группыг үүсгэн байгуулагч Ким Тэннер “Улаанбаатар хоттой хамтран ажиллах гэж байгаадаа таатай байна. Юуны түрүүнд танай хоттой сайтар танилцаж, ямар салбарт хөрөнгө оруулалт хийх талаар зөвлөлдөх хэрэгтэй” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Юуны өмнө Улаанбаатар хотыг зорин ирсэнд талархалаа илэрхийлье. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед цагаа олж уулзаж байгаадаа баяртай байна. Хөрөнгө оруулалт дутаж байгаа салбарын талаар судалж, Улаанбаатар хотод гадаадын хөрөнгө оруулалтыг татахад хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
