Хуучин эрх баригч хүчин АН-ын шийдлийн засгийн газар “сайн” гэсэн тодотголтой хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тухайлбал сайн малчин, сайн хашаа , сайн оюутан хамгийн сүүлчийнх нь сайн хувьцаа. Энэ бүхэн нь үнэхээр ард иргэд олон түмнээ бодсон хөтөлбөр гэхээсээ илүүтэйгээр сонгуулийн өмнөх тоглолт байсан. Яагаад гэвэл сонгуулийн жил эхэлчихээд байхад л энэ олон сайн нэртэй хөтөлбөрүүд хэрэгжиж эхлэсэн.
Ингээд сонгуулийн өмнөхөн сайн хувьцаа хөтөлбөрийн хүрээнд иргэдийн гар дээр байсан “Эрдэнэс Таван Толгой”-н 1072 ширхэг хувьцаанаас 30 хувийг нь худалдаж авсан ч үлдэгдэл төлбөр өнөө хүртэл иргэдийн нэрийн дансанд ороогүй л байгаа.
1072 ШИРХЭГ ХУВЬЦААНЫ ТАЛААР: 2016 оны 04 сарын 27 нд
- Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Өлзийбаяр mongolcom.mn сайтад өгсөн ярилцлагандаа /“ЭрдэнэсТавантолгой”н 1072 ширхэг хувьцааны арилжаа Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй, өнөөгийн хэрэгжиж буй Засгийн газрын тогтоолоор иргэд 1072 ширхэг хувьцаагаа захиран зарцуулах эрхгүй. Өвлүүлэх, бэлэглэх, шилжүүлэх, арилжаалах эрхгүй хувьцаа гэсэн үг.Иргэдийн дунд хувьцааг нь худалдан авч, мөнгөжүүлж байгаа юм шиг худал мэдээлэл тараад байна. Гэтэл эрх зүйн хүрээнд иргэд хувьцаагаа зарж, хувьцааг нь худалдан авах ямар ч боломжгүй. Нэг ёсондоо Тавантолгойн 1072 хувьцаа одоогоор эдийн засгийн чадамжгүй юм./ гэж хэлж байсан.
Тэгэхээр засгийн газар санхүүгийн чадамжгүй 1072 хувьцааг хууль бусаар худалдан авсан болж байна .“Сайн хувьцаа” хөтөлбөр 6-р сарын 13-наас хүсэлтээ өгсөн иргэдийн эхний ээлжийн 100 мянган төгрөг өнөөдрөөс хувийн дансанд нь байршуулснаар хэрэгжиж эхлэсэн. Эдийн засгийн чадамжгүй 1072 ширхэг хувьцааны 30%-ийг иргэдээс 300,000 өөр худалдаж авч эхлэсэн нь хачирхалтай.Ерөөсөө дан ганц “сайн хувьцаа” ч биш сайн гэх тодотголтой хөтөлбөрүүд бүгд сонгуулийн шоу байсан гэдгийг ард иргэд гадарлаж байсан.
Сонгуулийн дараа эмхлэн байгуулагдсан засгийн газар, улс орны мөнгөний авдарын түлхүүрийг атгаж суугаа эрхэмүүдийн хийсэн мэдэгдлүүдээс харахад улсын данс бараг улайчихсан гэсэн.
Эцсийн эцэст засгийн газар энэ хөтөлбөрүүдийг цаашид санхүүжүүлэх боломжгүй гээд зогсоогоод байгаа.Гэтэл хуучин эрх баригчдад энэ байдал таалагдсангүй бололтой. БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр өөрийн twitter хуудсандаа “Улсын төсөвт ямар ч ачаа болоогүй Сайн оюутан хөтөлбөрийг зогсоолоо. Хүүхдийн хөгжил, боловсролоор ахиж битгий улс төр хийгээрэй” хэмээн жиргэсэн байсан.
Улсын төсөвт ачаа болоогүй гэхээр тэр их мөнгө хаанаас гарсан гэсэн үг вэ?Манай тэрбумтанууд боловсролын салбарт анхаарлаа хандуулан тэр их мөнгийг гаргасан гэсэн үү эсвэл цаасан мөнгө хэвлэж байгаад энэ олон тэрбумыг залгисан “сайн” нэртэй хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн үү гэдгийг олон түмэнд ил тод болгох хэрэгтэй байна
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
