Хан-Уул дүүрэг БНСУ-ын өмнөд Генгсан аймгийн Хаман сумтай 2011 оноос хойш эгч дүүсийн найрсаг харилцаатай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд олон ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ ажлын нэг нь болох “Сурагч солилцооны хөтөлбөр” буюу “Homestay” хөтөлбөрийг тав дах удаагаа амжилттай зохион байгуулж байна.
Монголд Хаман сумын 13 сурагч, багш нарын төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд тэднийг хүлээн авах арга хэмжээ Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Т.Чингүнжав, Захиргаа хуулийн хэлтсийн дарга М.Нямгэрэл, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Доржбат, Дэд бүтэц тохижилтийн хэлтсийн дарга Б.Даваажав, Гадаад харилцааны албаны дарга Ө.Батмандах, БНСУ-ын өмнөд Генгсан аймгийн Хаман сумын дунд сургуулийн боловсролын хэлтсийн ажилтан Жонги Хи Конг, Хаман сумын сургуулийн багш Яанг Хан Мүн болон сурагч солилцоонд хамрагдсан нийт сурагчид оролцсон юм. Тус арга хэмжээг нээж, Засаг даргын орлогч Т.Чингүнжав хэлсэн үгэндээ “Дүүргийн төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч, цаг минут бүр сурагч дүү нарт минь анхаарал хандуулж ирсэн Хаман сумын нийт удирдлагууд, болон энэхүү хөтөлбөрийг зохион байгуулсан ажилтан албан хаагчид, сурагчдын аав, ээж, гэр бүлийнхэнд нь баярлаж байгаагаа энэ дашрамд дуулгая. Хүүхдүүд та бүхэн бол Монгол улсын нийслэл Хан-Уул дүүрэг, БНСУ-ын Хаман сум хооронд тогтсон найрсаг хамтын ажиллагааны түүхэн гэрч болж байгаа бөгөөд ирээдүйн харилцааг авч явах иргэд юм шүү гэдгийг илэрхийлмээр байна” хэмээлээ.
Энэ удаа Хан-Уул дүүргээс 10 сурагч, 3 албан хаагч өнгөрсөн сарын 25-29-ны өдрүүдэд тусгай хөтөлбөрийн дагуу Хаман суманд аялж Солонгос улсын соёл, зан заншил, ахуйн амьдралтай танилцсан бол Хаман сумын 13 сурагч 8-р сарын 8-12 өдрүүдэд Хан-Уул дүүрэгт хүрэлцэн ирсэн юм. Тэд эдгээр өдрүүдэд сурагчид Монгол улсын соёл, аж ахуйтай танилцаж, Улаанбаатар хотын үзэсгэлэнт газруудаар аялах юм байна. Хан-Уул дүүргийн хувьд сурагч солилцоонд хамрагдах хүүхдүүдийг Нийгмийн хөгжлийн хэлтэс болон Боловсролын хэлтсээс сурлага, урлаг, спортын өндөр амжилт үзүүлсэн 13-18 насны хүүхдүүдийг шалгаруулж явуулдаг юм .
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
