Швейцарьт хутгатай этгээд халдлага үйлдэв

2016 оны 08-р сарын 15 өдөр, 13 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнгөрсөн ням гаригийн 21:00 цагийн орчим Швейцарийн “Salez”  галт тэрэгний буудлаас Буч хот руу хөдөлсөн галт тэргээр зорчиж явсан иргэд рүү хутгатай этгээд халджээ. “Энэхүү халдлагын улмаас 30 орчим насны эмэгтэй амиа алдаж, таван хүн шархадсан” хэмээн тус улсын Цагдаагийн газраас мэдээллэснийг “The telegraph” уламжилсан байна. Гэмт этгээд галт тэргэнд орж ирснийхээ дараа хажуудаа зогсож байсан 34 настай эмэгтэйг хутгалж, дараа нь гал тавьжээ.

Халдлага үйлдсэн этгээд Швейцарийн 27 настай иргэн аж. Одоогоор халдлагын шалтгаан тодорхойгүй, цагдаагийнхан халдлага үйлдэгчийн гэрийг битүүмжилж, шалгалт явуулж эхэлсэн байна. Халдлагын улмаас шархдагсдын хоёр нь 6 настай аж. Швейцарийн цагдаагийн газраас энэхүү халдлага нь терроризмтой холбоотой гэсэн баталгаа байхгүй гэж мэдэгджээ. Бичлэгээс харахад гэмт этгээд хутга барьж дайран, шатамхай шингэн асган гал гаргасан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх