Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 329 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 249 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 11 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1. Явган зорчигч 2 байгаа бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал, БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Жуковын музейн хойд замд Д нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо T.Harrier маркийн Ө жолоочтой авто машинтай шүргэлцэн унадаг дугуй унаж явсан 21 настай эрэгтэй Д гэмтсэн. СБД-ийн нутаг Дамбадаржаа руу салдаг уулзвараас зүүн тийш “Тэнүүн огоо “ХХК-ны хойд замд “T.Prius” маркийн авто машины жолооч Д нь явган зорчигч оршин суух хаяг нэр тодорхойгүй 25-30 насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хохироожээ.
