Хонины цэцэг өвчний тархалт одоог хүртэл үргэлжилсэн хэвээр байна

2016 оны 08-р сарын 16 өдөр, 10 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнгөрсөн оны нэгдүгээр сараас гарч эхэлсэн хонины цэцэг өвчний тархалт одоог хүртэл үргэлжилсэн хэвээр байна. Цэцэг өвчний голомт хорио цээрийн Дундговь, Хэнтий, Төв, Дорноговь, Сүхбаатар, Дорнод гэсэн зургаан аймгийн найман суманд үргэлжилж, өвчний голомтуудыг холбогдох байгууллагууд хяналтдаа авч, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж эхэлжээ.

Түүнчлэн халдварт шүлхий, хонины цэцэг өвчний вакцины нөөц хангалттай байгаа хэмээн Мал эмнэлэг үржлийн газраас мэдээллээ. Өнгөрсөн долдугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, улмаар нэг голомтод зургаан малчин өрхийн 151  толгой үхэр шүлхийгээр өвчилжээ. Улмаар гурван үхэр нь халдварт өвчнөөр үхэж, 16 үхрийг устгаж, нэг үхрийг зориудаар нядалжээ. Өвчний голомт Дорноговь, Төв, Говьсүмбэр гэсэн гурван аймгийн заагт байгаа учраас ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, вакциныг Говьсүмбэр, Төв, Дорноговь аймгуудад хүргүүлж, нийт 145 мянган малд хоёр удаагийн вакцин тариад байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх