Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум 2010 онд анх зохион байгуулагдаж байснаас хойш долоо дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Монгол -Хятадын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хятадын сэтгүүлчдийн холбооноос хоёр орны хэвлэл мэдээллийн форумыг харилцан зохион байгуулж ирсэн.
Хоёр орны сэтгүүлчдийн форумыг зохион байгуулж эхлэснээс хойш хоёр орны хэвлэл мэдээллийн салбарынхан харилцаагаа гүнзгийрүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааны төслүүд хэрэгжүүлснээр, хамтын ажиллагааны шат зэрэглэл, цар хүрээ улам өргөжиж, салбар дамнасан хамтын ажиллагаа, солилцооны олон шат зэрэглэл бүхий олон талт механизмыг бүрдүүлж чаджээ. Өнгөрсөн онд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Алшаа аймагт Монгол-Хятадын сэтгүүлчдийн зургадугаар форум “Харилцан холбогдож, харилцан нэвтэрч, хамтын хөгжилд тус үзүүлье” уриан дор амжилттай болж өнгөрсөн.Тэгвэл энэ удаагийн долдугаар форумыг Хэнтий аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажил үндлсэндээ хангагдаад байна.
Форумд Монголын талаас УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар,Ерөнхийлөгчийн болон УИХ-ын тамгын газрын хэвлэл мэдээлэлийн алба болон ГХЯ-ны газрын захирал Х.Мандахцэцэг болон МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагуу доролцож илтгэл тавина. Үүнээс гадна МҮОНРТ, МОНЦАМЭ агентлаг ,Үндэсний мэдээ сонин , news.mn зэрэг төв орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд болон сэтгүүлч, уран бүтээлчдээс бүрдсэн төлөөлөгчид оролцох юм .
Форумд Хятадын талаас Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Цүй Юй Ин, ХКН-ын ӨМӨЗО-ны байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Улаан, Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Жан Чян тэргүүтэй албаны хүмүүс болон Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, ССТV, Шиньхуа агентлаг, Төв хятадын ардын радио, Өвөр Монголын Радио Телевиз ,Өвөр Монголын “Монгол судлалын хүрээлэн” зэрэг хятадын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид сэтгүүлчид оролцно .
Монгол – Хятадын хэвлэл мэдээллийн VII форумд хоёр талаас Монгол – Хятадын харилцаа, хамтын ажиллагаа түүний дотор хэвлэл мэдээллийн орчин үеийн хөгжил, түүний нийгэмд дахь нөлөө болон хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдал цаашид улам бүр хөгжүүлэх арга замын тухай илтгэлүүд тавигдах бөгөөд энэ сэдвийн хүрээнд харилцан санал бодлоо солилцох юм
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
