Харуул хамгаалалтын компаниудын машин нэгдүгээр эгнээгээр зорчих уу

2016 оны 08-р сарын 17 өдөр, 10 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Харуул хамгаалалтын компаниудын машиныг нэгдүгээр эгнээгээр зорчуулах эсэх тал дээр олон талт уулзалтыг ШӨХТГ-с зохион байгууллаа.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд иргэд аж ахуйн нэгж, албан байгууллагуудын аюулгүй байдал, ажилтан албан хаагчдын эрүүл мэнд, амь нас эд хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалах үүргээ гүйцэтгэх явцад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2/08, 4/14 дүгээр тогтоол, Замын хөдөлгөөний дүрмийн 2.4 дүгээр заалт нь үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байгаа талаар удаа дараа гомдол гаргаад байгаа ажээ.

Иймд тус газраас ЦЕГ-ын Лицензийн төв, Замын цагдаагийн газар, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлүүд оролцуулсан хэлэлцүүлэгийг ШӨХТГ-с зохион байгуулсан юм.Уг уулзалтаар харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүэд  үүсээд буй хүндрэл бэрхшээлийн талаар холбогдох албаны хүмүүстэй санал бодлоо солилцож асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох талаар зөвлөлдлөө

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх