Булган аймагт 3,5 магнитут хүчтэй газар хөдлөжээ

2016 оны 08-р сарын 17 өдөр, 14 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Булган аймгийн Бугат сумын төвөөс хойд зүгт 17 км-т өчигдөр 12.25 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Гамшгийн шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ. Одон орон, геофизикийн хүрээлэнгээс өгсөн мэдээллээр газар хөдлөлтийн өргөрөг 48.95 уртраг 103.45 солбилцолд бүртгэгдсэн байна. Харин газар хөдлөлтэй холбоотойгоор ямар нэгэн эрсдэл, хохирол нутгийн иргэдэд учраагүй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх