Э.Амарбат:МАН-ын удирдлагуудын 60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэг хуурамч гэдэг нь тогтоогдсон

2016 оны 08-р сарын 17 өдөр, 15 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Сонгуулийн өмнө МАН-ын удирдлагуудтай холбогдох 60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэгийг үндэслэн АН-ын удирдлагууд хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлт гаргаж улмаар УЕПГ-ын туслах Э.Амарбатад шалгуулах хүсэлтээ хүргүүлж байсан билээ.

Тэгвэл эл асуудлыг УЕПГ-аас шалгасан талаараа өнөөдөр Э.Амарбат дарга өөрөө тайлбар хийлээ.Тэрбээр “АН-ын дарга З.Энхболдын гаргасан гомдлыг манайх хүлээж аваад харьяаллынх нь дагуу АТГ-д шилжүүлжсэн бөгөөд тэндээс уг асуудлыг хянаж үзээд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс зохих шинжээч мэргэжилтэн томилж, уг бичлэгийн асуудлаар дахин дүгнэлт гаргуулсан байна.

Уг дүгнэлтээр бичлэг нь өөрөө эвлүүлэг байна гэж гарсан. Хоёрдугаарт шалгалтын явцад уг яриатай холбоотойгоор аль нэг төрийн болон нийслэлийн байгууллагад хэн нэгнийг албан тушаалд томилох зорилгоор бусдаас хууль бусаар хөрөнгө мөнгө цуглуулсан, төвлөрүүлсэн тийм асуудал тогтоогдоогүй. Ийм учраас уг асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан юм” гэсэн хариултыг өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх