АН-ыг аврагч нь хэн байх вэ

2016 оны 08-р сарын 18 өдөр, 10 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Ардчилсан намд шинэчлэл хэрэгтэй байгаа талаар АН-ын залуучууд өнгөрсөн оны хавраас эхлэн хэлж байв. Тэд АН-д шинэчлэл зайлшгүй хэрэгтэй болсныг удаа дараа намынхаа удирдлагуудад сануулж байсан боловч бүлэг, фракцын эрх ашгаа хамгаалсан намын удирдлагууд шинэчлэл хийхийг огт хүсээгүй. Зөвхөн амин хувь хэсэг бүлгийн эрх ашгийг дээдлэн хувь хувийн тоглолт хийсээр байсан. Тэр ч бүү намаа шинэчлэхээр үгээ хэлж дуугарсан зарим нэг залуус намаасаа хөөгдөж байсанан.

Аливаа улс төрийн намууд цаг ямагт шинэчлэгдэж баЙх ёстой гэдэг.Монголд олон намын тогтолцоо бий болсон цагаас хойш АН-д шинэчлэлийн салхи бараг үлээсэнгүй гэж болно аль хориод жилийн өмнөх нөгөө хэд л намынхаа удирдлагын түвшинд суусаар л байна. УИХ-ын 2016 сонгуулийн дараа их ялагдал хүлээсэн АН-аас залуучууд дахин шинэчлэл нэхэж байна. Тэд шинэчлэлийн хөдөлгөөн ч байгуулаад амжив. Шинэчлэлийн хөдөлгөөний зүгээс Ардчилсан намын үндсэн дүрмийг нэн даруй өөрчилж, шинэчлэх ёстой. Улмаар Ардчилсан нам фракцыг шүтэх бус бодлогын нам болох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Харин энэ удааа АН-ын ҮЗХ тэдний шаардлагыг хүлээж авсан.Уг нь З.Энхболд намын адраг Н.Алтанхуягаас намын даргаас сэнтийг авахдаа манай нам бүлэглэл фракцгүй боллоо хэмээн тунхаглаж байсан цаг саяхан. Гэвч хорь гаруй жил бугшсан фракц бүлэглэлүүд амь бөхтэй оршссоор байна гэдгийг намын залуучууд хэлсээр байгаа.

Тэгвэл залуучуудын шинэчлэлд УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүч нэмэхээр шийдсэн бололтой. Тэрбээр  “Ардчиллын төлөө хэлэлцүүлэг”-ийг хот хөдөөд хийж эхүүлж Ардчиллын төлөө цохилох зүрхтэй иргэдээ урьж,  Ардчиллаа аврахын тулд, Монголын АН-ыг яаж өөрчилж, шинэчлэх вэ гэдгийг эрэн хайж байна. Ж.Батзандан “Ардчиллын тулгуур багана болсон АН түүхийн хүнд сорилтын өмнө ирээд байна. АН-ыг шинэчлэхгүйгээр Монголын ардчиллыг шинэчлэх тухай ойлголт байхгүй. АН-ыг аврахгүйгээр Монголын ардчиллыг аврах боломжгүй. Тиймээс УИХ-ын гишүүний хувьд, АН-ын ҮЗХ-ны гишүүний хувьд АН-ынхаа олон зуун мянган гишүүдтэй уулзаж, АН-аа хэрхэн яаж шинэчлэх вэ, ирээдүйн АН ямар байх вэ, олигархиудын савраас АН-аа хэрхэн яаж гаргах вэ, шударга, ил тод, нээлттэй АН-ыг хэрхэн яаж бий болгох вэ гэдэг талаар бид ярилцлага, хэлэлцүүлэг хийж байна” гэлээ.

Намынх нь туг бөхийж, байр нь эл хуль болсон энэ үед АН-ыг босгож ирэх лидер хэрэгтэй байгаа нь ойлгомжтой. АН-ын тамгыг З.Энхболдоос Д.Эрдэнэбат түр гардаж авсан байгаа. АН-ынхан энэ сарын 25-нд хуралдахаар тов гаргасан….

Одоо АН-д хэний эрин эхлэх вэ, тэдний намд хэн шинэчлэлийн салхи сэвэлзүүлэх вэ?

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх