“Иргэдийн Үндсэн хуулийн эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих” сэдэвт III их хурал боллoo

2016 оны 08-р сарын 18 өдөр, 11 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг /ҮХШАН/-ийг 2014-2016 онд Бүгд Найрамдах Индонези Улс даргалж байна. Үндсэн хуулийн шүүх “Иргэдийн Үндсэн хуулийн эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих” сэдэвт III их хурлыг энэ сарын 9- 13-нд Индонези Улсын Бали мужид зохион байгууллаа.

Уг хуралд нийгэмлэгийн 16 гишүүн орон, бусад орнуудын Үндсэн хуулийн шүүхийн дарга нар, Венецийн Комиссын төлөөлөгчид оролцов.

боллоо 1

ҮХШАН-ийн III их хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч, доктор, профессор Н.Жанцан тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Индонезийн Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхий шүүгч Ариеф Хидаяат Н.Жанцан нар уулзаж, хоёр улсын шүүх хоорондын хамтын ажиллагаа, ҮХШАН-ийн цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Тус их хуралд доктор, профессор Н.Жанцан “Иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн шүүхээс хамгаалах  ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Мөн ҮХШАН-ийн Удирдах зөвлөлийн хурлаар нийгэмлэгийн дүрэмд өөрчлөлт оруулах, төлөвлөлт, зохицуулалтын асуудлыг хариуцсан байнгын нарийн бичгийн дарга нарын газрыг Индонезид, судалгаа ба хөгжлийн асуудал хариуцсан байнгын нарийн бичгийн дарга нарын газрыг БНСУ-д, сургалтын төвийг БНТУ-д тус тус байгуулахаар шийдвэрлэжээ. Их хурлын үйл ажиллагааны эцэст Балигийн тунхаглалд гарын үсэг зурсан байна.

Энэ их хурал Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, орон бүр ардчилсан үндсэн хуулиа дээдлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг оролцогч орнууд тэмдэглэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх