2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 316 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 2, зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тухайлбал:
1. ЧД-ийн нутаг Шадивлангийн зам, Шадивлангийн 1-37 тоот хашааны зүүн замд марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 41 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээн, явган зорчигч 36 настай, эрэгтэй Ч-г мөргөж амь насыг хохироож хэргийн газрыг орхиж явсан. Замын цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилсаны үр дүнд N.Patrol маркийн авто машины жолооч З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон үйлдсэн болохыг олж илрүүлэн шалгаж байна.
2. Налайх дүүргээс хойш 21 дэх километрт Тэрэлжийн “Агуй хад” гэх газар асфальтан замд T.Mark-2 маркийн Э жолоочтой авто машин онхолдож жолооч 28 настай эрэгтэй Э-ийн амь нас хохирсон.

