Германы сэлүүрт завины /каноэ/ багийн дасгалжуулагч Стефан Хенце Рио-де-Жанейрод осолд орж нас барсан. Түүнийг бие эрхтэн эдүгээ дөрвөн хүнд донор болж байна. Энэ тухай Wie Welt хэвлэлд мэдээлснийг ТАСС дамжууллаа.
“Зүрх, элэг, хоёр бөөрийг нь амжилттай шилжүүлэн суулгасан байна. Хенце дөрвөн хүнд амьдрал хайрлалаа” хэмээн Бразилийн яамны Эрүүл мэндийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Роберт Наполи хэлсэн байна.
Хенце хурдны зам дээр таксинд явж байхдаа наймдугаар сарын 15-нд осолд орж нас барсан гэж мэдээлсэн байна. Тэр тархи нугасны хүнд гэмтэл авч, хамгийн ойрын эмнэлэгт хүргэгдсэн ч түүнийг 20 км-ийн зайд байсан өөр эмнэлэгт шилжүүлсэн байна. Дасгалжуулагчид мэс засал яаралтай хийгээгүй учраас тэр сэргэж чадахгүй байсаар эмнэлэгт нас баржээ.
