57 кг-ын жинд 20 бөх өрсөлдөж байна, “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 12 бөх таарчээ.
- Үхлийн гэж нэрлэж болох “Б” хэсэгт орсон олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр нэгдүгээр тойрогт сенегалын бөх Адама Диаттатай таарч хоёрдугаар тойрогт Кубын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Ювлус Бонне Родригес, Узбекийн бөх Аббос Рахмонов хоёрын аль ялсантай нь тулна. Дараа нь БНАСАУ-ын бөх, олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, азийн спортын наадмын мөнгө, тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, алт, хүрэл медальт Кьонг Ил Янг, Японы бөх Рей Хигучи нарын аль шалгарсантай нь барилдах магадлалтай Энэ хэсэгт Ираны бөх ДАШТ-ний алт, мөнгөн медальт Хасан Сабзали Рахими, оросын бөх, ДАШТ-ний хошой алт, хүрэл медальт, Европийн спортын наадмын аварга Виктор Лебедев, Армяны бөх Ганик Мнацаканян, Энэтхэгийн бөх, армийн дэлхийн болон азийн аварга Сандееп Томар нар байна.
- “А” хэсэгт Гүржийн бөх, олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ний алт, мөнгө, европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, хошой алтан медальт, залуучуудын дэлхийн хошой аварга Владимир Хинчегашвили, Казахстаны бөх Нурислам Санаев, АНУ-ын бөх Даниель Пауль Деннис, Болгарын бөх, ДАШТ-ний болон европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Владимир Дубов, Румыний бөх, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Иван Гуйда, Азербайжаны бөх, залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт Миржалал Хасан-Зада, Туркийн бөх, дэлхийн болон европийн залуучуудын аварга Сулейман Атли нар орсон байна.
74 кг-ын жинд 20 бөх өрсөлдөж байна, “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 12 бөх таарчээ.
- “Б” хэсгийг ахласан Гавьяат тамирчин П.Өнөрбат нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Туркийн бөх, европийн спортын наадмын мөнгө, тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Сонёр Демирташтай таарчээ. Түүнийг ялбал дараагийн тойрогт Ираны бөх Алиреза Мохаммад Гассемитай таарах магадлалтай байна. Энэ хэсэгт Энэтхэгийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Нарсингх Панчан Ядав, Францийн бөх Зелимхан Хажиев, Кубын бөх, олимпийн мөнгө, ДАШТ-ний хүрэл медальт Ливан Лопез Азкуй, Казахстаны бөх Галымжан Усербаев, Японы бөх, ДАШТ-ний мөнгөн медальт Сосүкэ Taкатани нар байна.
- “А” хэсэгт АНУ-ын бөх, олимпийн аварга, ДАШТ-ний хүрэл, 3 алтан медальт, Пан-Америкийн аварга, тивийн спортын наадмын хошой аварга Жордан Эрнест Барроуз, ОХУ-ын бөх, ДАШТ-ний хүрэл медальт, Европийн спортын наадмын аварга, тивийн 3 удаагийн аварга Аниур Гедуев, Азербайжаны бөх, ДАШТ-ний хошой хүрэл, европийн спортын наадмын хүрэл медальт, тивийн аварга, залуучуудын дэлхийн аварга Жабраил Хасанов, Гүржийн бөх, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Жакоб Макарашвили, Молдавын бөх, оюутны дэлхийн аварга Евгений Недялка, Узбекийн бөх, Азийн спортын наадмын болон тивийн аварга Бекзод Абдурахманов нар орсон байна.
Эх сурвалж: МЧБХ
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
