Иргэдээс ирсэн гомдлын дагуу Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан 02-02/50 тоот удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн хоёр дугаар хороо “Алтайн Харгиа” ХХК-ийн үйл ажиллагаанд Монгол Улсын “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Хог хаягдлын тухай”, “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай” хууль болон холбогдох дүрэм, журам, стандартуудын хэрэгжилтийг Байгаль орчны хяналт, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар шалгалаа.

Шалгалтаар тус ХХК нь арьс шир боловсруулснаас гарсан хаягдлаа их хэмжээгээр овоолон гудамж болон өөрийн хашаанд ил задгай хаяж, орчныг бохирдуулсан зөрчил илэрсэн нь Монгол Улсын “Хог хаягдлын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.8 дахь /хог хаягдлыг зориулалтын саванд хийж, зориулалтын хогийн цэгт хаях;/ заалтыг зөрчиж байгаа тул 576.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, өөрийн үүсгэж, ил задгай хаясан хог хаягдлуудыг зориулалтын цэгт зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлүүлэн хаяж, талбайг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэх талаар улсын байцаагчийн 02-04-246/117 тоот албан шаардлагаар хугацаатай үүрэг өгсөн боловч албан шаардлагаар өгсөн үүргийг биелүүлээгүй, гүйцэтгэлийг заасан хугацаанд ирүүлээгүй тул “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 16.1.2 дахь заалтын дагуу хариуцлага тооцож 768.000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч ажиллаа.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
