Монголбанкны Захирлуудын зөвлөл хуралдаж бодлогын хүүг 10.5 хувиас 4.5 хувиар нэмэгдүүлж 15 ХУВЬ болгох шийдвэрийг өчигдөр гаргалаа. Ингэснээр Монголбанк түүхэн дэх хамгийн өндөр хувиар бодлогийн хүүгээ өсгөв. Хэдий бодлогын хүүг өсгөсөн нь нэг талд дампуурч буй банкуудыг аврах үйлдэл мэт боловч нөгөө талд иргэд, ААН-үүдэд тийм ч сайн зүйл биш юм. Учир нь бодлогын хүүгийн түвшин хэр байхаас хамаарч арилжааны банкуудын зээлийн хүү тогтдог гэсэн үг юм.
Ингээд зарим эдийн засагчдын байр суурийг онцлон хүргэе.
Д.Ангар: Бүх зээлийн хүүг дээш нь 4.5%-р татна. ЗГ-ын бонд ч нөлөөлнө

Бодлогын хүүг 4.5%-р өсгөж 15%-д хүргэх нь банкны секторт ашигтай. Харин бусад аж ахуйн нэгж, иргэдэд маш халтай. Бүх зээлийн хүүг дээш нь 4.5%-р татна. ЗГ-ын бонд ч нөлөөлнө. Бизнесийн зээл 25% байсан бол одоо 30%-д хүрнэ гэсэн үг. Хөрөнгийн биржид бонд гаргахаар төлөвлөж байсан 2-3 төсөл яригдаж байсан. Бүгд нам зогслоо доо хөөрхий!!!
Монголбанк өөрийн хариуцдаг банкны сектороо ямарч үнээр хамаагүй хамгаалж байна. Аварч байна. Буруутгах аргагүй. Харин манай Санхүүгийн Зохицуулах Хороо ядаж нэг мэдэгдэл гаргадаггүй юм байх даа!! Дампуурч дууслаа шүү дээ, банкнаас бусад санхүүгийн зах зээл!!!
Д.Лхагвасүрэн: БОДЛОГЫН ХҮҮ ХЭМЭЭX БОЛДОГГҮЙ “БОР ӨВГӨН”

Бодлогын хүү өсөхөөр төгрөг сайжирч, доллар буурна гэсэн үндсэн тайлбартайгаар Монголбанк хүүгээ өсгөжээ. Хүү өсвөл өөрийн мөнгөний ханш сайжирна гэдэг бол энгийн, боломжийн ойлголт. Гэхдээ зөвхөн ассет (or arbitrage) талын ойлголт. Бусад олон хүчин зүйл бий. Жишээ хэлье.
Яг ийм том, бас гэнэтийн нэмэлтийг Оросын төв банк 2014 оны сүүлээр хийсэн юм. Тэд нэгхэн шөнийн дотор бодлогын хүүгээ 10.5 хувиас 17.0 хувь хүртэл ОГЦОМ ихээр нэмсэн. Гэсэн ч рублийн ханш улам унасныг та бид мэднэ (доорх эшлэлийг бас харна уу).
Энэ нь бусад хүчин зүйлс чухал гэдгийг нотолно.
Ер нь хүүг хурдан унагаж, удаан өсгөдөг арга илүү ойлгомжтой шийдэл. Саяхны жишээ гэхэд, АНУ бодлогын хүүгээ 0.25 хувиас 0.5 хувь хүртэл нэмэхээ бараг 5 жил олон талаас нь ярьж байж шийдсэн. Харин тэд хүүгээ 5.5 хувиас 0.25 хувь болтол огцом буулгахдаа огт эргэлзээгүй. Европт ч гэсэн ийм практиктай.
Эх сурвалж: Breakingnews.mn
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
