6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болж 159 хүн амь насаа алдаад байна

2016 оны 08-р сарын 25 өдөр, 10 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Италийн Pescara del Tronto хотын орчим 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болж 159 хүн амь насаа алдсан билээ. Италийн төв хэсэгт орших уулын бүс нутагт аврагчид шуурхай ажиллаж байгаа ба нурангин доороос 10 настай охиныг гаргаж амь насыг нь аварч чаджээ.

Энэ охин байшин нурсанаас хойш 17 цаг нурангин доор байсан байна. Мөн тус бүс нутгийн Аматриче хотын бараг бүх байшин барилга нурж газартай тэгширсэн гэнэ. Тус хотын хүн амын тал хувь нь алга болсон гэж Аматриче хотын дарга мэдэгджээ. Нийслэл Ром хотоос 100 гаруй километрын зайтай бүс нутагт шөнийн 03:30 минутад газар хөдлөлт болсон учраас амь эрсэдсэн хүмүүсийн тоо үүнээс ч их байж болзошгүй гэнэ.

Сураггүй байгаа хүмүүсийн талаар Италийн Засгийн газар албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байна.