Шүүгчдийн цалинг бууруулахыг ШЕЗ эсэргүүцэж байна

2016 оны 08-р сарын 25 өдөр, 12 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Төсөв санхүү хүндрэлтэй байгаа учир 2016 оны төсвийн тухай хуульд  хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулах болоод байгаа билээ.

Тухайлбал, Шүүгчдийн цалин өндөр байна гэсэн шүүмжлэл ихээхэн  гардаг. Тиймээс одоо ажиллаж байгаа 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлж, бууруулахаар төсөлд тусгаад байгаа.

Ингэхдээ  шүүгч нарын цалинг 61-63 хувиар бууруулж, 2016 оны төсвийн тодотголд 3.2 тэрбум төгрөг, 2017 оноос жилд 7.7 тэрбум төгрөг хэмнэх тооцоог Сангийн сайд хийгээд буй.

Тэгвэл  Засгийн газрын тус шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөл эсэргүүцэж, УИХ-ын дарга М.Энхболдод ханджээ. Албан бичигт шүүгч нарын цалинг Засгий газрын бус Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн УИХ тогтоодог гэдгийг онцолсон байна. Мөн шүүгч нарын цалинг бууруулах нь шүүгч хараат бус байх зарчимд нөлөөлнө гэж тэд  үзэж байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх