Польшийн Колобжег хотын хогийн цэг дээрээс хагас сая доллар олсон байна. Уг мөнгө хог дээр хаясан хуучин тоос сорогч дотроос гарч ирсэн гэнэ.
Хог ангилах цэгийн ажилтнууд тоос сорогч дотроос баахан евро, злот унаад ирэхээр бараг л шоконд орсон юм байх. Олдворыг эзэнд нь буцаан өглөө гэж Польшийн Interia-д мэдээлсэн байна.

Хогийн цэгийн ажилтнуудын өгүүлснээр, боодолтой мөнгийг хуучин тоос сорогчийн хөдөлгүүр хэсэгт нуусан байсан бололтой. Ажилтнууд уг олдворын талаар удирдлагадаа мэдээлж, өөрсдөд оногдох тодорхой хувийг авсан аж.
Цагдаагийн ажилтнууд тоос сорогчийн эзнийг олсон бөгөөд тэрээр эвдэрхий тоос сорогчиндоо мөнгө хийснээ мартаад хаячихсан аж.
