Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Төв аймгийн “Баян“ суманд гарсан малын гоц халдварт “Шүлхий” өвчний өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан мэдээлэл хийж, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Цагдаагийн удирдлага, Мэргэжлийн хяналтынн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Төв аймгийн Баян сум нь нийслэлийн Багахангай дүүрэгтэй хаяа залгаа. Шүлхий өвчин гарсан голомт нь тус дүүргээс 18 километрт оршдог байна. Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Ж. Саульегаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Малын гоц халдварт ”Шүлхий “ өвчнийг нийслэлд оруулж ирэхгүй байх талаар холбогдох бүхий л арга хэмжээг авч, халдваргүйжүүлэлт, ариутгалд шаардагдах хөрөнгийн судалгааг гаргах ажлын хэсгийг ахалж, амралтын өдрүүдэд Багахангай дүүрэгт ажиллах үүргийг нийслэлийн Засаг даргын орлогч Ж. Батбаясгаланд өглөө.
“Шүлхий” өвчин гарсан голомтод өнөөдрийн байдлаар 14 хот айлын 5 мянга гаруй толгой мал бий. 7 сарын 28-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд захирамж гаргаж, гоц халдварт “Шүлхий“ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн юм. Энэ үүрэг даалгаврын дагуу салбар хариуцсан орлогч нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд мэдээлэл хийсэн юм.
Вакцинжуулалтын ажил уг бүс нутагт эрчимтэй хийгдэж байна. Багахангай дүүрэгт 350 үхэрт вакцин хийсэн. Голомтын бүсэд 21 албан хаагч, 6 автомашин ажиллаж байна. Амралтын өдрүүдэд ажлын хэсэг Багахангай дүүрэгт ажиллаж, тус дүүргийн онцгой байдлын комисс хуралдаж, шаардагдах хөрөнгө мөнгө, ариутгалын бодис, хүн хүчний асуудлаар нийслэлийн Онцгой байдлын комиссын хуралдаанд танилцуулна. Нийслэлийн Онцгой комиссын хурлыг ирэх даваа гарагийн 9 цаг 30 минутад хийх тов гаргалаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
