2016 оны 08 дугаар сарын 30-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүнээс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Баян-Өлгий, Увс, Ховд, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар 22-27 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дугээр сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
31-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар бороо, 2, 3-нд ихэнх нутгаар бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи 31-нд Алтайн уулс болон говь талын нутгаар, 1,2-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр, хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр нутгийн баруун хагаст өдөртөө дулаарна.
