Төрийн өндөр албан тушаалтнуудын цалингаас хэдийг танах вэ

2016 оны 08-р сарын 31 өдөр, 10 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулахын тулд зардлыг танах аргыг сонгосон. Ингэхдээ улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг тодорхой хувиар бууруулах саналыг гаргаад буй юм. Тухайлбал улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг  30 хувиар, төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын цалинг 20 хувиар бууруулахаар ярьж байна. Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ, Засгийн газрын гишүүд болон тэдгээрийн зөвлөх, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний орлогч, ИТХ-ын дарга нар зэрэг нийт 256 албан тушаалтны цалинг бууруулахад 557.9 сая төгрөгийн зардал буурна гэсэн тооцоог гаргаад байна.

Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын нэг сарын цалин хөлс нь

  • 5-10 сая төгрөг бол 30 хувь
  • 10-30 сая төгрөг бол 50 хувь
  • 30 сая  төгрөгнөөс дээш бол 60 хувь бууруулах шийдвэрийг Засгийн газар гаргаад буй юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх