Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн барихыг үүрэг болгов
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон дагалдах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан 2015 оны дөрөвдүгээр сарын 15-нд УИХ-д өргөн барьсан. УИХ уг төслийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд төсөл санаачлагчдад нь буцаахаар шийдвэрлэсэн юм. Иймд Засгийн газар төсөл санаачлагчтай нь зөвшилцсөний үндсэн дээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг дахин боловсруулж, төслийг Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгаж УИХ-д яаралтай өргөн барихаар болов.
Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдийг зохиомлоор шалгаж буй эсэхийг судлана
Төрийн захиргааны болон хууль хяналтын зарим байгууллагаас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд дарамт учруулах, хүнд суртал гаргах, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах болсон нь тэдний итгэлийг бууруулж, Монгол руу чиглэх хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө үзүүлэх хандлага ажиглагдаж байна. Мөн гадаадын зарим хөрөнгө оруулагчийг Монгол Улсаас гадагш зорчихыг хориглосон нь гадаад зах зээлд улсын нэр хүндийг унагах, гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө татах, олон улсын шүүхэд хандах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд олон гомдол, өргөдөл ирж байгаа тул уг асуудлыг судлах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгууллаа. Хууль зүй, дотоод хэргийн сайдын ахлах уг Ажлын хэсэг санал, дүгнэлтээ 2016 оны 10 дугаар сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулах юм.
Гадаадын 300 гаруй төлөөлөгч Улаанбаатарт чуулна
Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурал Улаанбаатар хотноо 2016 оны 10 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд болно. 300 гаруй гадаадын төлөөлөгч оролцох бага хурлыг зохион байгуулахад шаардагдах 168, 775, 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
Тосонцэнгэл-Улиастайн замын санхүүжилтэд 41.4 тэрбум төгрөг шаардлагатай
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын ажилд шаардагдах 41, 4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэмнэгдсэн эх үүсвэрээс санхүүжүүлэх талаар БНХАУ-ын талтай хэлэлцээр хийх, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Уг зээлээс 24.9 сая ам.доллар хэмнээд байгаа юм.
Товчхон
– Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийг дахин байгуулах Засгийн газрын тогтоол баталлаа. Тус эмнэлэг онцгой байдал, хил хамгаалах болон хууль сахиулах бүх байгууллагын албан хаагчид, мөн Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчлэх юм.
– Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлэх юм.
– Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Комиссыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга ахална.
– Өрийн удирдлагын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төв банкны тухай хуулийн зарим хэсгийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг буцаан татахаар болов.
Томилгоо
- Өөрийнх нь хүсэлтийн дагуу Ш.Лхачинжавыг Хил хамгаалах ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, хошууч генерал Ц.Сэргэлэнг ХХЕГ-ын даргаар томилов.
- Б.Батхишигийг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томиллоо.
- Г.Нямдавааг ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Л.Бямбасүрэнг ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилов.
- Мөн өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан Х.Ганцогтыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөв.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
