Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 09-р сарын 01 өдөр, 09 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 9 сарын 1. Пүрэв(Бархасвад) гараг / 2016
-Билгийн тооллын 30. бага морь-10 од, улаан нохой, хүчин төгсөх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:10-20:33.
-Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), луу(08:40-10:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), тахиа(18:40-20:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул.
-Морь, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, сургуульд сурах, эрдэм сурах, ном сонсох, номлох, замд явах, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, төрөх, буяны үйл, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, бурханд залбирах, ан гөрөө хийх, номын үйл, сүм дуган нээхэд сайн. Бэрийн үйл, нүүдэл хийх, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, үхэгсдийн үйлд муу.

Зурхайч Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх