Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Жанхайн даваанд байрлах “Ар царам” амралтын газрын ойролцоо нууранд завьтай хүмүүс усанд живсэн гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Тус дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах салбарын албан хаагчид ажиллаж О /6 настай, эрэгтэй Хатгал тосгоны харьяат/, Б /8 настай, эрэгтэй Мөрөн сумын 3 дугаар багийн харьяат/, Н /26 настай эрэгтэй, Хатгал тосгоны харьяат/, О /11 настай эрэгтэй, Хатгал тосгоны харьяат/ нар завьтайгаа хөмөрч нуурын усанд осолдсон байсныг цогцсуудыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
Харин иргэн Б /15 настай, эрэгтэй Хатгал тосгоны харьяат/-г олоогүй, харагдах орчин хязгаарлагдсан тул эрлийг зогсоосон, өчигдөр өглөө буюу 2016.08.31-ний өдрийн 07:30 цагаас эрлийг үргэлжлүүлж байна.
