Өнөөдрийн байдлаар малын гоц халдварт шүлхий өвчин Төв аймгийн Баян, Баянжаргалан сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутгуудад гараад байна.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уг өвчинтэй тэмцэх, түүнээс урдьчилан сэргийлэх талаар яаралтай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгон А/628 захирамжийг энэ сарын 30-нд гаргасан.
Тэгвэл тус захирамжийн биелэлт хэрэгжилттэй танилцахаар өчигдөр /наймдугаар сарын 31-нд/ нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн мал эмнэлгийн дарга А.Нарантуяа, НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга болон бусад холбогдох албаны хүмүүс Мал амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнд тавих хяналт, нийслэлийн нутаг дэвсгэрт нэвтэрч байгаа авто замуудын АТШБ товчоодын дэргэдэх ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүдэд ажиллалаа.Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Баруун Турууны АТШБ товчооны хяналтын цэг, Сонгино хайрхан дүүргийн Эмээлтийн АТШБ товчооны хяналтын цэг, Хан-Уул дүүргийн Нисэх-Био АТШБ товчооны хяналтын цэг, Яармаг-Өлзийтийн АТШБ товчооны хяналтын цэг, Багахангай дүүргийн АТШБ хяналтын цэгийн товчооны үйл ажиллагаатай танилцсан юм.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зөвлөмж өгч, шаардлагатай асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.
Мөн нэн даруй хэрэгтэй байгаа чиг үүргийн байгуулллагуудын хүн хүчний асуудал, хяналтын постуудад ажиллаж байгаа ажилчдын цалин хөлс, өдрийн хоол унааны зардал болон отрын малчдын малыг вакцинжуулах ажлыг яаралтай дуусгах, мөн шаардлагатай газруудад нэмэлтээр хяналтын цэг байгуулж ажиллуулах, хөдөлгөөнт эргүүлийг нэмэлтээр гаргаж ажиллуулах зэрэг асуудлуудыг яаралтай шийдэж өгөхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон юм.
Дашрамд дурдахад, гоц халдварын бүс нутгаас нийслэл рүү зорчиж байгаа болон дайран өнгөрөх авто машинаар малын гоц халдварт шүлхий өвчин газар аван халдварлах боломжтой байдаг. Иймд нийслэлийг тойрсон АТШБ товчоодын дэргэдэх ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүд ажиллуулж байгаа бөгөөд иргэд, жолооч та бүхэн авто машинаа заавал халдваргүйжүүлэх нь зүйтэй юм. Мөн гоц халдварт өвчин шүлхий бүрэн усттал илэрсэн байгаа голомтоос мал, малын гаралтай бүтээгдэхүүн зөөвөрлөн авч явахгүй байх хэрэгтэй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
