“Google” компанийн хэрэгжүүлэхээр оролдож буй “Self-driving” буюу хагас удирдлагатай автомашины төсөл Сингапур улсад хэрэгжиж эхэллээ. Сингапурын эрх баригчид болон “Google” компани энэхүү төсөл дөнгөж эхлэл шатандаа явж байгаа тухай мэдээлсэн юм.
Хагас жолоодлоготой таксиг туршихаас өмнө өндөр хөгжилтэй орнуудын замыг судалжээ. Ингээд Сингапур улсын замын хөдөлгөөн харьцангуй боломжийн учраас “Google” компанийн мэргэжилтнүүд Азийн бар орныг сонгосон байна. Туршилтын хугацаанд төв зам, туслах зам, хөдөлгөөний ачаалал ихтэй хурдны замд тус тус жолоочгүй удирдлага туршиж үзээд байна.
Share the post "Сингапурт хагас жолоодлоготой такси явж эхэллээ"