Хотын дарга Су.Батболд Улаан -Үд хотод айлчилж байна

2016 оны 09-р сарын 02 өдөр, 10 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

ОХУ-ын  Буриад  Улсын  Улаан-Үд хотын дарга  Александр  Михайлович Голковын урилгаар  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд  энэ сарын 4-ныг хүртэл албан ёсны айлчлал хийж байна.

Тэрбээр гадаад албан ёсны анхны айлчлалаа  ах дүүгийн харилцаатай  Улаан-Үд хотоос эхэллээ.  350 жилийнхээ ойг энэ өдрүүдэд ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байгаа тус хотын удирдлагууд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С. Батболдыг хүндэт зочноор урьсан юм.

Улаан-Үд хотын  350 жилийн ойд  ОХУ-ын  10 гаруй хотын дарга уригдан оролцож байгаагийн зэрэгцээ  төрийн өндөр дээд хэмжээний зочид ирсэн гэдгийг  Улаан-Үд хотын дарга  А. М Голков онцолсон.  Мөн  Дархан-Уул, Орхон  аймгийн дарга нар болон  Монгол Улсын Дуурь бүжгийн  эрдмийн театрын  гоцлол дуучид ирсэн гэдгийг хэллээ.

Олон мянган Монгол залуус ОХУ-ын  Улаан-Үд хотод суралцаж төгссөн. Одоо ч суралцаж байна.  Тус хотын  ойн баярт  Монгол Улсын засгийн газар онцгой анхаарч, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С. Батболд  өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа мөн илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.  Батболд  Улаан-Үд хотын дарга  А.М. Голковыг  тааламжтай цагтаа  Улаанбаатар хотод  зочлохыг  урив.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх