Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б. Батболд томилогдлоо

2016 оны 09-р сарын 02 өдөр, 14 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Батболд томилогдлоо. Тэрээр Дархан-Уул аймгийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгч,  Дархан сумын Иргэдийн хурлын төлөөлөгч, Дархан-Уул аймгийн ИТХ-ын  Монгол Ардын Намын бүлгийн дарга, МАН-ын хорооны тэргүүлэгч юм.

Боловсрол
1988-1998 Дархан-Уул аймаг Ерөнхий Боловсролын  15-р сургууль
1998-2002 МУИС-н НУФ Социологийн тэнхим  Социологч, нийгмийн ухааны багш мэргэжилээр бакалавр
2002-2004 МУИС-н НШУСургууль  Социологийн ухааны магистр
2006-2008 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академи  Удирдлагын менежер
2011- Хүний нөөцийн академид Хүний нөөцийн менежерээр  тус тус суралцсан байна. 
Ажлын туршлага
2002-2008 онд Монгол Зөн” Нийгмийн эрүүл мэндийн ТББ-ын Төслийн менежер
2003-2008 он Сүрьеэтэй Тэмцэх Монголын Нийгэмлэг ТББ Хөдөө орон нутаг хариуцсан хяналт үнэлгээний албаны дарга
2008- 2009 он Дархан Уул аймгийн Боловсрол Соёлын Газар Нийгмийн ухааны боловсрол хариуцсан мэргэжилтэн
2009-2011 он Дархан Уул аймгийн Эрүүл мэндийн газар Хүний нөөцийн бодлого зохицуулалт хариуцсан менежер
2011 –ноос Дархан Уул аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байжээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх