Отгийн үйл ажиллагааг түр зогсоожээ

2016 оны 09-р сарын 02 өдөр, 14 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтэс, иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газартай хамтран наймдугаар сарын 31-ний өдөр тус аймгийн Цэцэрлэг сумын Могойн голд шонхор барихаар төвхнөсөн отгийн үйл ажиллагаатай танилцжээ.

Хяналт, шалгалт хийх үед Пакистан, Сири, Кувейт зэрэг улсын дөрвөн иргэн, Монголын зургаан иргэний хамт Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2016 оны 8-р сарын 15-ны 06-136 тоот албан бичиг үзүүлж, таван идлэг шонхор барьсан байлаа.

Тус отгийнхон 10 аймгийн нутгаас нийт 13 шонхор барих зөвшөөрөлтэй хэдий ч Хөвсгөл нутгаас хэдэн тооны шонхор барих ёстойг холбогдох байгууллагаас тодруулахаар үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа юм байна гэж Хөвсгөл аймгийн МХГ-аас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх