Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд найрамдах Беларусь улсаас Монгол улсад суугаа Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзлаа. Шадар сайд У.Хүрэлсүх хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж байгааг тэмдэглээд мал аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр, уул уурхай, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Монголоос Беларусь улсад 2015 онд гэхэд л 73.5 мянган ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолж, 18.0 сая ам.долларын бараа импортолсон байна. Тиймээс хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг Шадар сайд У.Хүрэлсүх онцлов. Элчин сайд С.Чепурной хоёр улсын өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжиж, байгааг хэллээ. Монголын хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт Беларусийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, эдгээр тоног төхөөрөмжийг ажиллуулах боловсон хүчнийг бэлтгэх чиглэлд амжилттай хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа дурдав. Цаашид Беларусь улсаас Монголд нийлүүлж байгаа тоног, төхөөрөмж , бараа бүтээгдэхүүний төрлийг өргөжүүлж, өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр Элчин сайд С.Чепурной илэрхийллээ.
Шадар сайд У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзлаа
2016 оны 09-р сарын 02 өдөр, 17 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
