“Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд нийт 228 га талбайн зэрлэг ургамлыг устгалаа

2016 оны 09-р сарын 05 өдөр, 16 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн хэмжээнд “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг 8 дугаар сарын 6-наас эхлэн 3 үе шаттайгаар зохион байгуулж 2 сая 280.0 мянган ам метр талбайн зэрлэг ургамлыг ногоон байгууламжийн технологийн дагуу үрээ хаяхаас нь өмнө хадаж устгав.

Сэлбэ, Туул, Дунд гол, Амгалан өртөөнөөс Толгойт өртөө, Нисэх-Яармаг, Богд уулын арын замаас Баянзүрхийн товчоо, Наадамчдын зам дагуу, гэр болон орон сууцны хороолол доторх нийт 228 га талбайн лууль шарилжийг нийт 815 байгууллагын 8500 хүн оролцож хаджээ. Үүгээр энэ оны “Шарилжгүй Улаанбаатар” аян дуусч, ирэх оны 5 дугаар сард 2 дахь аян эхлэх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх