Манай улсад “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг 1993 оноос тэмдэглэн өнгөрүүлэх болсноос хойш эдүгээ 23 дахь жилтэйгээ золгож байна. Эх орныхоо урлаг соёлыг тасралтгүй хөгжүүлэн, хойч үедээ уламжлан үлдээж, өвлүүлэх ажилд хүчин зүтгэж байгаа урлаг, соёлын байгууллага болон нийт уран бүтээлчдийн хөдөлмөрийг хүндэтгэж тэмдэглэдэг өдрийн нэг нь “Соёл, урлагийн ажилтны өдөр” билээ. Монгол улсын засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4.1.27 дугаар заалтын дагуу жил бүрийн 9 дүгээр сарын хоёр дах ням гарагт “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг хүндэтгэн тэмдэглэсээр иржээ. Энэ жилийн арга хэмжээ өргөн хүрээг хамарч, нийтдээ 30-аад байгууллага оролцохоор болсон байна.
Энэ жилийн “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг:
- Спортын наадам
- Нийгэм хүмүүнлэгийн ажил
- Эрүүл агаар, эрч хүч гэсэн гурван чиглэлээр зохион байгуулж байна.
Соёл урлагийн ажилтны өдрийг угтаж, 2016 оны 9 дүгээр сар 3, 4-ний өдрүүдэд урлаг, соёлын байгууллагуудын дунд шатар, сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, “Спортын наадам”-ын үйл ажиллагааг амжилттай эхлүүллээ. Уг арга хэмжээнд урлаг, соёлын байгууллагууд идэвхитэй оролцож, шатрын тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 10 тамирчин мэдлэг оюун, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс эрэгтэй шатрын төрөлд:
- Алтан медаль– Б.Цэцэнбаатар /Театрын музей/
- Мөнгөн медаль– С.Болдбаатар /Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордон/
Эмэгтэй шатрын төрөлд:
- Алтан медаль– С.Адъяа-ням /Монголын Хүүхдийн номын ордон/
- Мөнгөн медаль– Ш.Жаргал /Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр/ нар шилдэгүүдээр тодорлоо.
Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй 18, эмэгтэй 14, нийт 32 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж оролцсоноос дараах байгууллагын баг тамирчид медалийн эзэд боллоо.
Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд:
- Алтан медаль-Монголын Урчуудын Эвлэлийн Хороо
- Мөнгөн медаль- Улсын Драмын Эрдмийн Театр
- Хүрэл медаль- Соёл Урлагийн Их Сургууль
Эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд:
- Алтан медаль- Улсын Драмын Эрдмийн Театр
- Мөнгөн медаль- Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордон
- Хүрэл медаль- Монголын Үндэсний Музейн багын тамирчид тус тус хүртлээ.
Гар бөмбөгийн тэмцээнд нийт 21 баг оролцсоноос:
- Алтан медаль- Соёл Урлагийн Их Сургууль
- Мөнгөн медаль- МУИС-ын Номын сан
- Хүрэл медаль- Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Тэмцээн уралдаанд урлаг, соёлын байгууллагууд идэвхитэй оролцож, багууд маш өрсөлдөөнтэй тоглолтууд үзүүллээ. Уг өдөрлөгийн арга хэмжээ энэ сарын 10,11-нд Чингисийн хүрээ цогцолборт “Эрүүл агаар, эрч хүч” уриан дор:
- Үндэсний сурын харваа
- Хурдан морины уралдаан
- Хүчит бөхийн барилдаан
- Асуулт хариултын “АХА” тэмцээн
- Сээр зохих тэмцээнээр үргэлжлүүлэн зохион байгуулагдана.

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
