Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр /2016.09.06/ хуралдаж, хуралдааны эхэнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан нарын тавьсан асуултад Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба нар хариулт өглөө.
Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү төрийн албан хаагчийн гэнэт халагдсаны тэтгэмжийг 6 сар байсныг 3 сар болгон бууруулахаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг оруулж ирсэн байгаа. Үүнд ямар үндэслэл, тооцоо байгаа эсэхийг тодруулсан юм. Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цалинтай холбоотой зардлыг бууруулахгүй гэсэн зохицуулалт хийгдсэн байгаа. Цалингийн нэмэгдлийг тодорхой хувиас хэтрүүлэхгүй байх мөн төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг 1-12 сар байхаар тусгасан гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрийн үйлчилгээний албаны албан хаагчдын цалин хөлсийг цагаар тооцох, цагийн ажлын байрыг бий болгохоор оруулж ирсэн байна. Энэ нь төрийн албаны тогтвортой байдал, мэргэшсэн байдал болоод нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал хэрхэн зохицуулагдсан талаар тодруулав. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба өгсөн тайлбартаа, Төрийн албаны тухай хуульд 28.14 гэсэн заалт шинээр оруулахаар тусгагдсан. Энэ нь төрийн албан хаагчийн цалин хөлсийг цагаар тооцно гэсэн байгаа гэхдээ төрийн үйлчилгээний албаны бүх ажилчид биш тодорхой бүлэг буюу үйлчлэгч, цэвэрлэгч, манаач зэрэг хүмүүст чиглэгдсэн байгаа гэлээ. Үүний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжигдсэн болно. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Танилцуулгыг Сангийн дэд сайд Х.Булгантуяа хийсан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.
Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцууллаа. Дараа нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Сүхбат хийв.
Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Ажлын хэсэг болон Байнгын хороодын дэмжсэн болон дэмжээгүй саналаар тус бүр санал хураалт явуулж, олонхийн дэмжлэг авсан юм.
Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсоноор өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
