Засгийн газрын 2008 оны 265-р тогтоолоор “Төрийн байгууллагуудад чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001 стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан байдаг. Уг төлөвлөгөөнд байгууллагын удирдлагын энэхүү стандартыг нэн тэргүүнд нэвтрүүлэх шаардлагатай нэр бүхий 6 төрийн яамыг дурьдсан байдаг.
ISO 9001 зэрэг менежментийн стандартуудыг Монгол Улсын Засгийн газар, бусад төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагыг Монгол Улсын үндэсний бодлого болгон тодорхойлсноор олон байгууллага 2017 оныг байгууллагынхаа удирдлагад энэхүү стандартыг нэвтрүүлж жинхэнэ ёсоор дэлхийн байгууллага болж глобалчлагдах зорилт дэвшүүлж байна.
Мөн бизнесийн байгууллагууд ISO-г нэвтрүүлснээр бидний дэлхийд гарах гарц нээгдэх болно. Эдийн засгийн хямралтай өнөө үед бараа бүтээгдэхүүнээ дэлхийн стандартад нийцүүлж, импортлсноор дотооддоо орох валютын урсгалыг нэмэгдүүлэх эдийн засгийн хямралаас гарах гарц, үндэс нь тавигдах юм. Тиймээс бид ISO стандартуудын “загалмайлсан эцэг” гэгдэх ноён Чарльз Корриг эх орондоо уриад байна. Тэрээр олон улсын стандартын ISO байгууллагыг төлөөлж манай улсад хүрэлцэн ирнэ.
Чарльз Корри нь ISO буюу олон улсын стандартын байгууллагын ISO 9001 менежментийн стандартын хорооны нарийн бичгийн дарга юм. Түүний ирж байгаа зорилго нь Монгол улсад стандартуудын хөгжил ямар түвшинд байгааг, манай байгууллагууд олон улсын менежментийн стандартуудыг үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлж байгаатай танилцах мөн түүнчлэн олон улсын ISO 9001 стандартын техникийн хорооны ээлжит хуралдааныг Монгол Улсад зохион байгуулах боломж зэргийг судлах юм. ISO байгууллагын энэхүү техникийн хороо нь 100 гаруй орны төлөөлөлтэй юм.
Манай улс саяхан АСЕМ-ын хурлыг амжилттай зохион байгуулж, 50 гаруй орны төлөөлөгчдийг хүлээн авсан. Харин дээрх техникийн хороо Монгол Улсад хуралдсанаар 100 гаруй орны төлөөлөгч ирэх юм. Энэ нь улсын эдийн засаг болоод бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа өргөсөх, дэлхийн зах зээлд гарах боломж нээгдэнэ.
Мөн бид \2016 оны 9 сарын 7-нд\ “Сайн засаглалд олон улсын стандартыг хэрэглэх нь” семинарыг Шадар сайдын ивээл дор зохион байгуулах гэж байна. Энэхүү семинарт Засгийн газар болон түүний харьяа газар агентлагийн удирдлагууд оролцох болно.
Пүрэв гарагт Чарльз Корригийн “Стандартуудын талаар зохиогчоос нь” сэдэвтэй мастер-класс семинар болно. Бид төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн компаниудын төлөөлөгчдийг энэхүү онцгой арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Мастер класс семинар Blue Sky зочид буудлын Кристал танхимд 9-р сарын 8-ны Пүрэв гарагт 1:30 цагаас эхэлнэ.
Энэхүү арга хэмжээг Британийн Элчин сайдын яамны ивээл доор Британийн стандартын байгууллагын Монгол дахь салбар, Ажил олгогч эздийн холбоо болон Менежментийн Зөвлөхүүдийн холбоо хамтран зохион байгуулж байна.
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
