Дэлхийн зулай Эверестийн оргилд хөл тавьсан Монголын анхны эмэгтэй, Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа монголчуудаас тусламж хүсчээ. Тэрээр цахим хуудсандаа:
САЙН БАЙЦГААНА УУ
МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН, НҮҮР НОМЫН 5000 НАЙЗУУД МИНЬ ЭЭ !
МИНИЙ БИЕ ТА БҮХЭНДЭЭ ЭРХЭМ ЧУХАЛ АСУУДЛААР ХАНДАЖ БАЙНА АА…
Тамирчин хүний хүсэл мөрөөдөл тив дэлхий, Олимп байдагтай нэгэн адил Уулчин хүний хүсэл мөрөөдөл, зорилгын нэг бол Дэлхийн 7 тив /7 summit/-ийн ноён оргил байдаг.
Миний бие одоогийн байдлаар:
– 2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5 642 м/
– 2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8 848 м/
– 2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5 895 м/
– 2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6 194 м/
-2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6 962 м/
– 2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4 884 м/ гэсэн
6 тивийн ноён оргилд хөл тавьж, эх орныхоо далбааг мандуулаад байна. Одоо Монголчууд бидэнд ганцхан том харайх үлдсэн. Дээрх авиралтууд нь ивээн тэтгэдэг, хамтран ажилладаг, тусалж дэмждэг хувь хүн, байгууллагуудын тусламж, дэмжлэг болон миний 25 жилийн хөдөлмөрийн үр дүнгээр санхүүжигдэж,амжилттай явагдаж ирсэн.
Тиймээс уулын спортыг ойлгон дэмжиж ирсэн тэдгээр бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэн мэхийн хүндэтгэе ээ…
Дэлхийн 7 тивийн ноён оргилд хөл тавьж, уулчин болсны хүсэл мөрөөдөл, зорилгоо биелүүлж, Дэлхийн уулын түүхэнд “Монгол” гэсэн нэрийг энэ амжилтаар анх удаа бичүүлэхэд Антарктид тивийн ноён оргил 4 897 м өндөр Винсон Массиф /Vinson Massif/ үлдээд байна.
Иймд нүүр номоор надтай холбоотой байж, үзэгчгүй спорт хэмээх уулын спортын минь үзэгч дэмжигч байж ирсэн та бүхнээсээ дээрх авиралтад шаардагдах зардлыг минь хуваалцаач хэмээн хүсч байна. Авиралтад нийт 42,000 ам.доллар шаардагдах бөгөөд найз нэг бүр маань 5 ам.доллар буюу 10,000 төгрөг хандивлахад нийт зардлын маань 50 хувь нь бүрдэх юм.
Авиралтын эхлэх хугацаа 12 сарын 15-аас бөгөөд олон улсын авиралтын журмын дагуу авиралт эхлэхээс 90 хоногийн өмнө мэдүүлгээ өгч, төлбөрийн 50 хувийн баталгаажилтаа хийж эрхээ авсан байх ёстой. Бидэнд хагас сарын хугацаа үлдээд байна аа.
Та бүхний оруулсан хувь нэмэр энэ амжилтын түүх болон номонд үлдэж,эх орны маань нэр дэлхийн уулын спортод тодоор бичигдэхэд үнэтэй хувь нэмэр болох юм.
Бүх хүн өгсөн хандивынхаа доор Нэр, Утасны дугаараа заавал бичих юм шүү !!!
ЗА ИНГЭЭД ЭНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ НЭГДЭЦГЭЭХ ҮҮ НАЙЗУУД АА
ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА
ХАНДИВЫН ДАНС:
ХААН Банк Худалдаа Хөгжлийн Банк
Төгрөг: 509 063 3576 Төгрөг: 495 058 495
Доллар: 495 058 554
Дэлхийн зулай Эверестийн оргилд хөл тавьсан Монголын анхны эмэгтэй, Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа
Email: gangaamaa8848@gmail.com
gangaamaa128@yahoo.com
Page Facebook: Gangaamaa Badamgarav
Mobile:976-9900 4444
2016.09.05
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
