Шангри Ла зочид буудлын хурлын танхимд хоёр дахь өдрөө үргэлжилсэн “Invest Mongolia-2016” чуулга уулзалтын үдээс өмнөх хуралдааны онцлох сэдэв нь “Өсөлтийн стратеги, Дэд бүтэц, Ногоон хөгжил, Элчин сайдуудын хэлэлцүүлэг байв.
Эхний хэлэлцүүлгийг шинжээч Д.Эрдэнэдалай хөтөлж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хүртэж буй салбар, компаниуд, эрүүл мэнд, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, банк бус салбарын тулгамдсан асуудлаар хэлэлцсэн юм.
Харин “Монгол улс дахь дэд бүтцийн хөгжил” хэлэлцүүлгээр Монгол улс дахь дэд бүтцийн хөгжилд тулгарч буй бэрхшээл ба боломж, БНХАУ руу тавьсан төмөр замыг хэзээ, хэн, хэрхэн санхүүжүүлэх болон “Нэг бүс-нэг замын санаачилгын хүрээнд Монгол улс БНХАУ-ын компаниудад юу санал болгож чадах вэ зэрэг өргөн хүрээг хамарч ярилцлаа.
Мөн үдээс өмнөх хуралдааны хэлэлцүүлэгт “Монгол улс дахь Ногоон хөгжил ба Сэргээгдэх эрчим хүчний ирээдүй”-н талаар оролцогч талууд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байсан юм.
Үүний дараа “Элчин сайдуудын хэлэлцүүлэг”-т Монгол улсад суугаа Элчин сайдууд оролцлоо.УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар уг хэлэлцүүлгийн хөтлөхдөө “Гадаадын хөрөнгө оруулалтын итгэлийг төрүүлж, алдсан итгэлийг сэргээх нь амар биш гэдгийг бид өнгөрсөн хугацаанд харсан. Одоо алдаагаа давтах хэрэггүй. АСЕМ-ын чуулга уулзалт хөрөнгө оруулагчдын хувьд Монголыг дахин шинээр харах боломж олгосон” хэмээн онцолсон.
Канадын Элчин сайд Эд Жаггер “Монгол улс хайгуулын салбарын ач холбогдлыг сайн харах хэрэгтэй. Иймд геологи-хайгуулын бааз суурийг бий болгох нь чухал юм” хэмээн тодотголоо.
“Хөрөнгө оруулалт татахад тухайн улсын ил тод, хариуцлагатай, тууштай байдал хамгийн чухал. Эдгээрийг сайжруулаад явахад сайн хөрөнгө оруулагч орж ирнэ” гэдгийг Австралийн Элчин сайд Жонн Лангтри мөн онцолж байсан.

Үдээс өмнөх хуралдааны хэлэлцүүлгийн төгсгөлд нийтлэлч Б.Баабар “Эдийн засгийн хямралаас гарахын тулд шинэ Засгийн газар юу хийж чадах эсэх” гэсэн сэдвээр илтгэл тавьж, асуултуудад хариулсан бөгөөд үдээс хойшхи хуралдаан “Оюутолгой, Тавантолгойн хэтийн төлөв” сэдвээр үргэлжилсэн юм.


Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
