ХААН банкийг дээрэмдсэн хүмүүсийг баривчиллаа

2016 оны 09-р сарын 08 өдөр, 11 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Дорноговь аймгийн Мандал суманд байрлах “ХААН” банкны тооцооны төвд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гарсан. Цагаан даавуугаар нүүрээ халхалсан, галт зэвсэг, хутгаар зэвсэглэсэн 2 этгээд халдаж бэлэн мөнгө, эд зүйл дээрэмдсэн хэргийг Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Дорноговь аймгийн цагдаагийн газар, Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллаж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
Уг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь 1994 онд төрсөн эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, “Н”, “Г” нар байсан бөгөөд сэжигтэн “Н”-г 2016.08.23-ны өдөр Дархан-Уул аймгаас, сэжигтэн “Г”-г 2016.09.06-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байна. Сэжигтэн “Г” нь урд нь Эрүүгийн хуулийн 145.2 заасан гэмт хэрэг үйлдэг Шүүхээр тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа уг гэмт хэргийг үйлдсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх