-Аргын тооллын 9 сарын 9. Баасан(Сугар) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 8. хонгорцог-17 од, хөх морь, шид барилдлагат өдөр. Модон хохимой, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:21-20:16.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), туулай(06:40-08:40), морь(12:40-14:40), бич(16:40-18:40), тахиа(18:40-20:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул.
-Морь, нохой, бич, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй. Аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Ураг барилдах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, буян хишиг дуудах, замд гарах, бурхан тахих, тойн болох, буяны үйл, нүүдэл хийх, зүү тавих, хануур төөнүүр, мэс засал хийлгэх, хутга мэсний үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч Д.Цогтбаатар
