Цахим ертөнцөд хамгийн олон дагагчидтай жүжигчин Х.Намуун, загвар өмсөгч С.Сарнай, жүжигчин Х.Баярмаа нарын бүсгүйчүүд “Шинэ үе” продакшны жүжигчин Б.Отгонтуяагийн хамтаар “Натурт сайхан байнаа” гэсэн зургаа тавьж байсан нь “Галзуу зугаалга” кинонд тоглож байсан нь саяхан дэлгэгдлээ.
Энэ нь жүжигчин С.Өлзийхүүгийн “Хас урлан” студи, “Шүүдэр” продакшн хамтын бүтээл, залуусын сэдэвт адал явдалт төрлийн “Галзуу зугаалга” УСК юм байна.
Америк зураглаачтай, 4k форматын зураг авалттай энэхүү киноны зураг авалт Богд ууланд болж, түүхэн киноноос дутахгүй томоохон натурт гаргажээ. Амьдралын гэнэтийн сорилт тулгарахад андын нөхөрлөл, хүн чанар, үнэнч хайрын үнэ цэнийг ухаарч буй залуусын тухай онц сонирхолтой үйл явдалтай энэ киноны гол дүрүүдэд “Тусгай салаа”-ны Сүлд буюу
жүжигчин А.Алтанхуяг, жүжигчин Х.Баярмаа, “Яг түүн шиг” шоуны авьяаслаг оролцогч загвар өмсөгч Э.Энхболд, С.Сарнай, жүжигчин Х.Хүрэлхүүгийн охин Х.Намуун , “Шинэ үе” продакшны жүжигчин Б.Отгонтуяа нарын жүжигчид тоглож, Ц.Хүсэлбаатар найруулжээ.
