Нийтийн тээврийн “Городок – Дүнжингарав худалдааны төв” чиглэлд өөрчлөлт орлоо

2016 оны 09-р сарын 09 өдөр, 10 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Городокын суурьшлийн бүс хүртэл 1,02 км авто зам ашиглалтад орсонтой холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 10–ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний хот орчмын Х0:3 “Городок – Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн замналд өөрчлөлт орж, замналын зураглалд “Городок-1” завсрын зогсоол нэмэгдээд байна. Мөн хот орчмын Х0:3 “Городок – Дүнжингарав худалдааны төв” чиглэл болон ХО:4 “Тэрэлж – Мэлхий хад-Налайх – Баруун 4 зам” чиглэлийн замналын зураглалд Налайх дундын 1, Налайх дундын 2, автобусны зогсоолууд нэмэгдэж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх