Монгол Улсын Засгийн газар Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” (ТСБД) төслийг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “Хотын засаглалыг сайжруулах” төслийг тус тус хэрэгжүүлж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна.
ТCБД төсөл хэрэгжих хугацаанд Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулан Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор батлуулсан. Одоо бид энэхүү бодлогын баримт бичигт нийцүүлэн төв орон нутгийн түвшин дэх чиг үүргийг оновчтой дахин хувиарлах аргачлалыг боловсруулан батлуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Төвлөрлийг сааруулах үйл явцын нэн чухал асуудал нь иргэдэд хамгийн ойр байгаа нутгийн удирдлагын нэгжид хэрэгжүүлж чадах чиг үүргийг хувиарлах замаар удирдлагын түвшин бүрт чиг үүргийг давхардалгүй хувиарлах явдал. Иймд манай улсын нөхцөлд тохирсон чиг үүргийн судалгаа хийх, чиг үүргийн дахин хувиарлалт хийх аргачлалтай болох нь чухал байна.
Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд орон нутгийн түвшинд засаглал, удирдлагыг бэxжүүлэх чиглэлээр тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлж, ОНХС-ийн үйл явцыг нээлттэй, ил тод болгож иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа УБ хотын хороодын үйлчилгээг сайжруулах, орон нутгийн засаг заxиргааны байгууллагуудтай xарилцаx, шаардлагатай мэдээллийг аваx чиглэлээр гэр xорооллын иргэдийн чадавxийг бэxжүүлэx чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн “Засгийн газрын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн Засаглалын бодлого гэсэн хэсэгт төрийн байгууллагуудын үйл ажиллагааны чиг үүргийн давхардлыг арилгаж, цомхон бүтэцтэй байлгах, төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх бодлого баримтлах, эрх зүйн орчныг цогцоор бүрдүүлэх, Монгол Улсын засаг захиргаа, түүний удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох гэх мэтээр төвлөрлийг сааруулах бодлогыг цаашид шат дараатай хэрэгжүүлэх нөхцөл, суурийг тусгаж өгсөнөөрөө дээрх бодлогын баримт бичгийг цаашид амжилттай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байна” гэж хэллээ.
Энэ удаагийн хэлэлцүүлгийг Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” болон “Хотын засаглалыг сайжруулах” төслүүдийн хүрээнд хийгдэж байгаа ажлын явц, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, хүрээ, бусад тодорхой ажлуудыг хэлэлцэн төлөвлөж, санал бодлоо солилцохоор зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Азийн сан, төслийн нэгжийн төлөөллөөс оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
