Б.Ууганхүү паралимпаас хүрэл медаль хүртлээ

2016 оны 09-р сарын 09 өдөр, 11 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Рио – 2016” паралимпийн наадам хоёр өдрийн өмнө эхэлсэн билээ. Паралимпийн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60кг-ийн жинд Монгол Улсын тамирчин Болормаагийн Ууганхүү хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаандаа ялагдаж дагах барилдаан хийсэн. Харин дагах барилдаанд БНСУ-ын бөх Минжае Лиг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Хүрэл медалийн төлөө Бээжингийн паралимпийн хүрэл, Лондонгийн паралимпийн аварга, дэлхийн хошой аварга Азербайжаны бөх Рамин Ибрахимовтой барилдаж дөрөвхөн секундэд цэвэр ялснаар ийнхүү паралимпийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо.

Б.Ууганхүү жиндээ чансаагаараа 11 дүгээрт бичигдэж олимп оролцох эрхээ авсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх