Хөвсгөл аймгийн Хөгжимт драммын театрын уран бүтээлчид домогт Алунгоо эхийн эвийн сургаалаар дуулалт кино жүжиг бүтээж байгаа талаараа хэвлэлийн бага хурал хийлээ. Алунгоо хатны унасан газар шороо болох Хөвсгөл аймгийн уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид хамтран “Тэнгэр язгуур” нэртэй 10 бүлэг 26 дүр бүхий дуулалт киног бүтээснээрээ дэлхий дахинд Монголын эв эеийн сургаалийг түгээн дэлгэрүүлж, хүүхэд залуус, хойч үедээ эв эеийн үзэл санааг төлөвшүүлэх зорилготой ажээ.
Тус уран бүтээлийн цомнолыг МУСТА Б.Баярмагнай, хөгжмийг А.Энхтайван, ерөнхий редактор МУСГЗ доктор, профессор Ж.Саруулбуян, түүхийн зөвлөхөөр шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам, профессор О.Сүхбаатар нар ажиллажээ.
Уг киноны дуу бичлэгийн ажил дууссан бөгөөд зураг авалтандаа орох гэж байгаа ажээ. Зураг авалтыг Хөвсгөл аймаг болон Хэнтий аймгийн түүхэн газруудад хийх юм.
Монголын нууц товчоо тэргүүтэй түүхэн сурвалжууд дээр тулгуурлан зохиолыг бичиж, түүхийн үнэнийг уран сайхны сонирхолтой шийдлээр илэрхийлсэн төдийгүй Монголчуудын эв нэгдэлийн үзэл санааг нэн тодоор гаргаж өгсөнөөрөө ач холбогдолтой болохыг хуралд хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаачид онцолж байлаа.
Хөвсгөл аймгийн хөгжимт драммын театрын дарга СТА Н.Сэржмятав хэлэхдээ “Энэхүү түүхэн дуулалт киногоо ОУ-ын кино наадамд оролцуулах хэмжээний чанартай сайн хийхээр зорьж байна. Киног бүтээхэд санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлж байгаа Хөвсгөл аймгийн ЗДТГазар, Хөвсгөл аймгийн ИТХ, бусад хувь хүмүүстээ талархал илэрхийлж байна. Монгол улсынхаа түүх соёл, үнэт зүйлийг урлагаар дамжуулан дэлхий дахинд сурталчилахад хамтран ажиллах хүсэлтэй бүх хүмүүсийг талархан хүлээж авах болно” гэлээ.
“Тэнгэр язгуур” түүхэн дуулалт киноны нээлтийг 11 сарын эхээр хийхээр төлөвлөж байгаа ажээ.
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
