Дорнод аймагт боом өвчний хүний өвчлөлийн сэжиг илэрчээ

2016 оны 09-р сарын 12 өдөр, 12 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Дорнод аймгийн Хэрлэн сумын Хашаатад малын боомын өвчлөл гарч хорио цээрийн дэглэм тогтоосон ба тус нутагт амьдардаг “Н”-д боом өвчний шинж тэмдэг илэрч, аймгийн БОЭТ-ийн халдвартын тасагт тусгаарлан эмчлэгдэж байна. Оношийг баталгаажуулахаар өвчтнөөс авсан сорьцод ЗӨСҮТ-д шинжилгээ хийгдэж байгаа ба тархвар судлалын холбогдлыг тогтоохоор тус газарт мэргэжлийн баг ажиллаж байна. Иймд малчид, иргэдэд доорх сэрэмжлүүлгийн өгч байна.

Сэрэмжлүүлэг:

·         Боомын голомтот нутгийн малыг боомын эсрэг дархлаажуултад хамруулах

·         Шалтгаан тодорхойгүй мал үхсэн тохиолдолд аль ойр байгаа мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдээлэх

·         Үхсэн малын мах, түүхий эд, арьс ширийг ашиглахгүй, бусдад худалдахгүй байх

·         Хэрэв үхсэн малд хүрэх зайлшгүй шаардлага гарвал хамгаалах хувцас, халад, бээлий өмсөж занших (тухайн хувцасыг дахин хэрэглэхгүй байх)

·         Мах, сүүн бүтээгдэхүүнийг гүйцэт боловсруулж хэрэглэх, мах худалдан авахдаа малын гарал үүслийн гэрчилгээг тодруулах

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх