Жиү-жицү бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-11-нд Япон улсад зохион байгуулагдлаа. Тус тэмцээн нь нээлттэй зохион байгуулагддаг бөгөөд ази, европын 40 гаруй орны тамирчид оролцсон байна.
Манай улсаас 18 бөх зодоглож, долоон алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.
Эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд үндэсний бөхийн аварга, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дарга, онцгой байдлын хурандаа Г.Эрхэмбаяр түрүүлж Азийн аварга боллоо.

