“Internom” номын дэлгүүрийнхэн явган хүний зам ч үлдээсэнгүй

2016 оны 09-р сарын 13 өдөр, 17 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хотын дарга уг нь явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг хэвээр нь үлдээж, хамгаална хэмээн мэдэгдэж байсан нь саяхан.

Түүний тушаал, шийдвэр Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах “Internom” номын дэлгүүрийн эздэд хамаагүй бололтой. “Оюуны талх” худалддаг эл газрынхан өөрсдөө ухамсраа дээшлүүлж, хариуцлагатай байх цаг нь иржээ.

Сонгуулийн бужигнааныг далимдуулан тэд явган хүний замыг ийн барилгажуулаад авсан ч ажил нь урагшаа явдаггүй бололтой.

Барилгын угсарсан шат, өлгөсөн төмөр ёмкус зэрэг нь долоон сараас өнөөдрийг хүртэл ингээд л зам таглан байж байна. Хууль хэний талд үйлчлээд байдаг бол гэж бодогдохоор байна.

Энэ хавиар тавьсан машиныг өдөрт хэд хэдээр нь ачиж явж жолооч бүрийг 60 мянган төгрөгөөр торгосоор л байна. Харин “Inter” номын дэлгүүрийн эздийн толгойг хэн илээд ингэж дураараа авирлана вэ.

Иргэд нь аз жаргалтай, эрүүл орчинд аж төрөхийг хүсдэггүй улс гэж хаана ч байхгүй. Улаанбаатар хэзээ эрүүл, аюулгүй орчинтой хот болох бол. Энэ асуултад хариулах цаг удахгүй ирнэ гэж хүлээж суух уу.

inter2 inter3

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх