Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэргүүн Олег Белозёровыг хүлээн авч уулзлаа. Уулзалт халуун дулаан уур амьсгалд болж өнгөрөв. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үр ашигтай ажиллуулахад хоёр тал урд өмнөхөөсөө илүү санаачилгатай ажиллах, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай, тийм бололцоо байгааг онцоллоо.
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтарсан томоохон төслүүд бий. Тэдгээр төслүүдэд оролцох, тэндээс ажил олох боломж бололцоо “УБТЗ” ХНН-т хамгийн их бий. Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг 100 сая тоннд хүргэхээр зорьж байгаа тухай яригдсан. Энэхүү зорилтыг ажил хэрэг болгох зорилгоор эхний ээлжинд хамгийн багадаа арван сая тонныг л УБТЗ-аар тээвэрлэхэд манай хоёр улсын хамтарсан төмөр зам ашигтай ажиллах боломжтой, үүний төлөө манай Засгийн газар идэвхтэй ажиллаж, бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэлээ.

Олег Белозёров, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломж байгаа гэдэгт Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газрын өргөн барьсан төслийн дагуу УИХ-аас “УБТЗ” ХНН-ийн хэрэгцээнд импортолдог дизель түлшинд ногдуулсан онцгой албан татварыг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс тэглэх болсонд талархаж буйгаа хэлээд, энэ татварыг заавал он гарахыг хүлээхгүйгээр 2016 ондоо багтааж тэглүүлэх саналтай байгаагаа уламжлав.
Түүнчлэн “Оросын төмөр замууд” НХН нь ачаа тээвэрлэлтэд Транссибирийн болон Казахстаны чиглэлийн хоёр коридорыг гол төлөв ашиглаж байгаа. “УБТЗ” ХНН-ийн шугамыг одоогоор ашиглаж чадахгүй байгаа нь буруу боловч цаашид энэхүү коридорыг ашиглах нь зүйтэй байгааг мэдэгдэв.
Дизель түлшинд ногдуулсан Онцгой албан татварын хуулийг анх батлахдаа ч, сая хүчингүй болгохдоо ч Монгол Улсад мөрдөгддөг хууль, дүрмийн хүрээнд шийдсэн, манай улс аливаа татварын хуулийн өөрчлөлтийг дараа оны санхүүгийн жилийн эхний өдрөөс мөрдөж эхэлдэг хуультайг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.
Уулзалтын төгсгөлд “УБТЗ” ХНН-ийг одоогийн Хувь нийлүүлсэн нийгэмлэг хэлбэрээр нь хадгалаад явах уу, эсвэл зах зээлийн нийгмийн онцлог, эдийн засгийн орчин нөхцөлдөө тохируулан компанийн засаглалын хэлбэрээр шинэ төвшинд гаргаж хөгжүүлэх үү гэдэг дээр хоёр тал шийдвэр гаргах цаг болсон. “УБТЗ” ХНН-ийг үүсгэн байгуулах тухай 1949 оны гэрээг өөрчлөх замаар УБТЗ орчин үеийн шаардлагад нийцэж, бие даан хөгжих, олон улсад одоо байгаагаасаа илүү нээлттэй болох, тээврийн хэмжээ нэмэгдэх боломжийг нээж өгөх ёстой. Үүний төлөө хоёр талаасаа бодитой алхам хийх хэрэгтэйг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцоллоо.
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
